MONGOL

"Хятад-Францын соёлын хавар" ёслолын нээлтэд Эммануэль Макрон оролцов

CRIPublished: 2023-04-06 15:32:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Макрон өчигдөр Бээжинд ирсэн даруйдаа 17 дахь удаагийн "Хятад Францын соёлын хавар" ёслолд оролцож, хоёр орны харилцаанд хүмүүнлэгийн солилцоо чухал болохыг онцолж, шинэ төслүүд зарласан байна.

Нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ Макрон, 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Энэ хооронд хоёр тал Версалийн ордон болон Хориотой хотын хамтарсан үзэсгэлэн зэрэг соёлын солилцооны олон арга хэмжээ зохион байгуулна. Цар тахлын нөлөөг амсаж туулсан энэ цаг үед соёлын солилцоог сэргээж, бүжиг, уран зохиол, кино, хөгжим болон дижитал бүтээл зэргийг хамарсан олон шинэ төслийг хамтран хэрэгжүүлж, хоёр ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд Францын тал бэлэн байна гэжээ.

"Хятад- Францын соёлын хавар" урлагийн наадам нь 2006 онд эхэлсэн соёлын төсөл юм. Энэ жилийн наадамд урлагийн олон төрөл багтах бөгөөд Хятадын 20 гаруй хотод 65 төсөл хэрэгжинэ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn