MONGOL

Европын банкны салбар хямралтай хэвээр байна

CRIPublished: 2023-04-06 10:44:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар өчигдөр /5-нд/ Германы эдийн засгийн судалгааны байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өсгөжээ. Гэвч Америкийн банкууд шил дараалан дампуурсан нь Европын эдийн засагт цочрол болох уу?

Германы Санхүү, Менежментийн Дээд Сургуулийн эдийн засгийн профессор Мартин Шефер, өнөөгийн нөхцөл байдал үнэндээ тайван бус байна. Олон нийтийн итгэлийг алдахаас сэргийлэхийн тулд Европын Төв банк, тэрчлэн АНУ-ын засгийн газар богино хугацаанд арга хэмжээ авч байна. Гэсэн ч өндөр хүү, инфляцийн асуудал нь харилцагчид болон хадгаламж эзэмшигчдийн санааг зовоож, тодорхойгүй хүчин зүйлүүд нэмэгдсээр байна гэжээ.

Европын Төв Банк саяхан мэдэгдэхдээ, инфляцийг хязгаарлах нь санхүүгийн тогтвортой байдлаас илүү чухал. Энэ нь Европын банкны өндөр хүү тодорхой хугацаанд үргэлжлэх болно гэсэн үг.

Энэ тухайд Шефер хэлэхдээ, Европын банкны салбарт бүтцийн асуудал үүсч, зээлийн хүүгийн эрсдэл удаан хугацаанд хадгалагдаж байна. Зээлийн хүүг тасралтгүй өсгөх бодлого нь Европын эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn