Хятад улс хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар ЕХ-той харилцахад бэлэн байна
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 4-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Украины асуудлаар Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг уриалсан явдалд хариулт өгсөн бөгөөд Хятад улс Европын холбоотой асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь Украины хямралын тал биш, харин хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмжигч бөгөөд идэвхтэй ахиулагч юм. Бид хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар Европын талтай харилцахад бэлэн байна, мөн Европын тал стратегийн бие даасан чанар, улс төрийн мэргэн ухаанаа харуулж, Европт урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд тууштай алхам хийнэ гэж найдаж байна.