Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэв
Германы түүхч, эрдэмтэн Антон Лассо саяхан ХТРТ-ийн сэтгүүлчид ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагадаа, "'Умардын урсгал' хоолой гэмтсэний дараа Герман улс ноцтой сөрөг нөлөөнд өртөж, дотооддоо олон салбарын төлөөлөл дайныг эсэргүүцэх уриа гаргаж, зэвсгээр нийлүүлэх бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна" гэжээ.
Антон Лассо цааш нь, "'Умардын урсгал' байгалийн хийн хоолойг дэлбэлсэн нь Украин Оросын мөргөлдөөний ноцтой сөрөг үр дагаврын нэг юм. Герман үүний хор хөнөөлийг шууд амслаа. Энэ мөргөлдөөн Европт гүнзгий нөлөөлж байна. Гэвч өнөөг хүртэл Барууныхан Украинд зэвсэг нэмж нийлүүлсээр байгаа нь гал дээр тос нэмж буй явдал юм" гэжээ.