Тайваньтай холбоотой асуудлаар болгоомжтой хандахыг хүсэв
Цай Ин Вэнь Гватемал, Белизэд очсон асуудалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 3-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Латин Америк, Карибын тэнгисийн холбогдох орнууд байдлын чиг хандлагыг тодорхой таньж, Тайваньтай холбоотой асуудлыг хянуур зохицуулахыг Хятад улс хүсэж байгаа бөгөөд Хятад, Латин Америкийн нөхөрлөлийн хамтын ажиллагааны том гэр бүлд эртхэн нэгдэхийг хүсэж байна” гэжээ.
Мао Нин хэлэхдээ, “Дэлхий дээр цорын ганц Хятад улс бий, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол бүхэл бүтэн Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэдгийг 1971 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 2758 дугаар тоот тогтоол баталсан юм” гэжээ.