MONGOL

Украины үр тарианы экспорт Европын тариаланчдад цохилт болов

CRIPublished: 2023-04-03 10:54:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Украины хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолсны улмаас Польш, Румын, Болгар зэрэг Европын орнуудын ХАА-н бүтээгдэхүүний нийлүүлэт эрс нэмэгдэж, хэрэгцээнээс давсан нь үнэ унах шалтгаан болж, нутгийн тариаланчдад эдийн засгийн хүнд цохилт боллоо гэж өчигдөр Оросын хэвлэлд мэдээлжээ Польшийн тариаланчид хэлэхдээ, 2022 оны наймдугаар сартай харьцуулахад Польшийн улаан буудайн үнэ 35 хувь гаруйгаар уналаа гэв. Ноднин Болгарт хурааж авсан наранцэцгийн үрийн 80 хувь, мөн 3 сая гаруй тонн улаан буудай өнөөдрийг хүртэл борлогдоогүй байна. Укрианы үр тариа Европын Холбооны зах зээлд ороход хязгаарлалт тавих, тариаланчдад нөхөн олговор олгохыг Польш зэрэг орнууд Европын Холбоонд шаарджээ.

Өнгөрсөн жилийн долдугаар сард ОХУ, Украин зэрэг орон Хар тэнгисийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүнийг зөөвөрлөх асуудлаар Истанбул хотод Турк болон НҮБ-тай гэрээ байгуулж, уг гэрээг хоёр ч удаа сунгаад байгаа юм. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш Украины их хэмжээний ХАА-н бүтээгдэхүүн Европын Холбооны зах зээлд очсон, харин үр тариа нэн шаардагдаж буй хөгжил буурай ядуу орнуудад очоогүй гэж Оросын тал олон удаа мэдэгдсэн байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn