MONGOL

Ли Чян Японы Гадаад хэргийн сайдтай уулзав

CRIPublished: 2023-04-03 10:27:52
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр /4 сарын 2/ үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Жүннаньхайн Зи Гуан Гэ ордонд Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай уулзав.

Ли Чян хэлэхдээ, Хятад Япон бол нүүж холдох аргагүй ойр хөрш, хоёулаа Азийн нөлөө бүхий улс. Хятад, Японы найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, ард түмний язгуур ашиг сонирхол төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай. Энэ жил Хятад Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байна. Хоёр тал уг гэрээний үзэл санааг эргэн харж, даган мөрдөж, ирээдүйд анхаарч, хоёр орны тогтвортой, энх тайванч найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой.

Япон Хятадтай хамтдаа нэг зорилго руу нүүр тулан урагшилж, дээрх гэрээ байгуулагдсаны 45 жилийн ойг суурь болгож, яриа хэлцлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хөндлөнгийн эрсдэлтэй оролцоог арилгаж, хоёр талт харилцааг эерэгээр идэвхтэй өргөжүүлж, шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.

Хаяши Ёшимаса хэлэхдээ, өнгөрсөн жил Япон Хятадын дипломат харилцаа хэвийн болсны 50 жилийн ой болсон. Энэ жил Япон Хятадын энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ой тохиож байна. Одоо хоёр улсын харилцаа зангилаа чухал үе дээрээ ирээд байна. Япон Хятад улсууд өргөн хүрээнд хамтран ажиллах асар их нөөц боломжтой. Япон, Хятад хоёр хамтын ажиллагаагаа ахиулахыг хоёр талдаа эрмэлзэж байгаа гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn