Бээжин- Белераст чиглэлийн ачаа тээврийн галт тэрэг амжилттай аялав
Жинпин логистикийн төвийн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг өчигдөр 4-р сарын 1 ОХУ-ын Москва мужийн Белераст галт тэрэгний өртөөнд хүрчээ. Энэ нь Бээжингээс Европд шууд хүрэх Хятад-Европын анхны галт тэрэг юм.
Хятад-Европ чиглэлийн энэ галт тэрэг барилгын материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, бэлэн хувцас зэрэг 55 чингэлэгт бараа ачсан бөгөөд 3-р сарын 16-нд Бээжин хотын Пингү төмөр замын Мафан өртөөнөөс хөдөлж, Өвөр Монголын Манжуур боомтоор дамжин баруун зүгийг зорьж, тухайн нутгийн цагаар 4-р сарын 1-ний өдрийн 18:30 цагт Оросын Белерастын төмөр замын өртөөнд хүрчээ. Ойролцоогоор нийт 9000 км аялж, 16 хоногийн дараа зорьсон газартаа хүрсэн нь төлөвлөснөөс хоёр хоногийн өмнө байв.
“Орос, Хятад хоорондын төмөр замын тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг ойртуулж, Евразийн эдийн засгийн холбоо болон "Бүс ба зам" санаачилгыг илүү сайн холбож чадна. Ирээдүйд Бээжингээс хөдлөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэг улам олон нэмэгдэхийг найдаж байна” гэж Белерастын ложистикийн төвийн жижүүр дарга Александр Шукин хэллээ.