MONGOL

Вирусийн үүсэл гарлыг хайх асуудалд улс төрийн оролдлого хийхийг эсэргүүцэнэ

CRIPublished: 2023-03-31 18:50:52
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Вирусийн үүсэл гарлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хэмжээнд хайхыг Хятад улс ямагт дэмжин оролцсоны зэрэгцээ явармаа хэлбэрийн улс төрийн оролдлого хийхийг эрс эсэргүүцэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 31-нд Бээжинд хийлгэсэн ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Мао Нин асуултад хариулахдаа: КОВИД-19 халдвар дэгдсэнээс хойш Хятад улс ДЭМБ-ын мэргэжилтэн Хятад улсад ирж вирусийн үүсэл гарлыг хайх хамтын ажиллагаа өрнүүлэхийг хоёр удаа хүлээн авч, шинжлэх ухааны нэр нөлөө бүхий хамтарсан судалгааны тайлан гаргаж, дэлхийн хэмжээнд вирусийн үүсэл гарлыг хайхад баттай суурийг тавьсан юм гэв.

“Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой, шударга байр суурь баримтлан, улс төрийн харш саадыг орхиж, олон орон, ялангуя АНУ-д очиж вирусийн үүсэл гарлыг хайж, дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр вирусийн үүсэл гарлыг хайх судалгаанд эерэг гүүрэг гүйцэтгэхийн тулд хичээн зүтгэхийг ДЭМБ-д хүсэж байна. Вирусийн үүсэл гарлыг хайх асуудалд улс төрийн оролдлого хийхээ АНУ нэн даруй зогсоож, олон улсын хамтын нийгэмлэгийн зүй зохистой анхааралд даруй түргэн хариу өгөх ёстой. АНУ нь тухайн орныхоо вирусийн эхний үеийн сэжигтэй тохиолдлуудын тоо бүртгэлийг ДЭМБ-тай хуваалцаж, Форт Детрик лаборатори хийгээд дэлхийн олон газарт байгуулсан биологийн лабораторийн байдлаа ил болгож, дэлхийн ард түмэнд тайлбар өгөх ёстой” гэж Мао Нин онцлов.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn