Шинэ эриний Хятад Японы харилцааг байгуулахад бэлэн байна
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ганы урилгаар Японы Гадаад харилцааны сайд Ёшимаса Хаяши дөрөвдүгээр сарын 1-2-нд Хятад улсад айлчилна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /31-нд/ болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Мао Нин хэлэхдээ, “Японы талтай хамтаар хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтоор стратегийн чиглэл болгож, энэ онд тохиох Хятад Японы хооронд энх тайван найрамдлын гэрээ байгуулагдсаны 45 жилийн ойн боломжийг ашиглан, яриа хэлцэл харилцаа холбоогоо эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, зөрчил санал зөрөлдөөнийг тогтоон барьж, шинэ эриний шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцааг байгуулахад Хятад улс бэлэн байна” гэжээ.
Уртнасан