MONGOL

85 сая хүн шууд ашиг хүртжээ

CRIPublished: 2023-03-31 10:12:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын өмнийн усыг умард нутагт шилжүүлэх төслийн дунд шугамын эхний шатны ажил дуусч, 2014 оны 12-р сард ашиглалтад орсон цагаас хойш 55 тэрбум шоо метр ус дамжуулж, 9 тэрбум шоо метр усыг экологийн хангамжид ашиглаж, 85 сая хүн шууд ашиг хүртэж, шугам дагуух 20 гаруй хотын усны эх үүсвэр болсон гэж Усны нөөцийн яамны Хөх мөрний усыг хамгаалах комиссоос өчигдөр /3 сарын 30/ мэдээлжээ.

Нэмэлт мэдээлэл гэвэл, Хөх мөрний усыг хамгаалах комисс сүүлийн жилүүдэд үерийн хяналт, усан хангамж, экологи, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, тээвэрлэлт зэрэг талаар төслийн удирдлагыг сайжруулж, усны урсацын хэмжээг нарийн зохицуулж, Дан Жян Көү усан сангийн хүчийг бүрэн ашигласнаар, Таоча сувгийн усны хангамж гурван жил дараалан дээд түвшинд хүрээд байгаа юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn