Нутаг дэвсгэрийнхээ бүрэн эрх хийгээд далай тэнгисийн эрх ашгаа хамгаалах болно
Хятад улс Дорнод тэнгис, Өмнөд тэнгист цэргийн үйл ажиллагаагаа чангатгаж буйд сүүлийн үед Япон, Филиппиний Батлан хамгаалахын сайд нар анхаарал хандуулж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй өнөөдөр /30-нд/ сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улс хичээн зүтгэж байна. Улс орон хоорондын хамтын ажиллагаа бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай байх ёстой, харин гуравдагч талд чиглэх, гуравдагч талын ашиг тусыг хохироох ёсгүй гэдгийг баримталсаар ирсэн. Сүүлийн үед зарим орнууд хүйтэн дайны сэтгэхүй хийгээд тэг нийлбэрийн тоглоомын үзэл ойлголт баримталж, “Хятадын заналхийлэл”, “Хятадын цэргийн заналхийлэл” гэгчийг ашиглан “хашаа хана” байгуулж, цэргийн хүчээ өргөтгөж байна, үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэв.
Тань Кэфэй хэлэхдээ: “Дяо Юй Дао арал хийгээд түүний ойролцоох арал олтригууд бол угаасаа Хятад улсын нутаг дэвсгэр юм. Хятад улс Өмнөд тэнгисийн олон арал хийгээд түүний ойролцоох тэнгисийн бүсэд маргашгүй бүрэн эрхтэй. Зарим орон Дяо Юй Дао арал, Өмнөд тэнгисийн зэрэг асуудал дээр бүрэн эрхэнд халдсан өдөөн хатгалга хийж буй тул Хятадын арми шаардлага бүхий арга хэмжээ авч, өөрийн орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгаа гуйвшгүй хамгаалахаа онцлох шаардлагатай байна” гэв.
Уртнасан