Бүлэглэл бүрдүүлэн сөргөлдөх нь хүн төрөлхтөнд хэрэггүй зүйл
АНУ-ын зохион байгуулж буй “Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний 2 дахь уулзалт” гэгч нь эхлэх гэж байгаа боловч хэвлэлийнхний мэдээлэл маш цөөн бөгөөд барууныхны нийгмийн сүлжээн дээр бага зэрэг мэдээлэл цацагдаж буйгаас харахад түүний агуулгад биш харин цаад зорилгынх нь талаар анхаарал хандуулж байна.
АНУ-ын засгийн газар тус хурлыг Коста Рика, Нидерланд, БНСУ, Замби зэрэг улсуудтай хамтран зохион байгуулж байна гэж мэдэгдэв. Яагаад энэ дөрвөн улс вэ? Тэд Латин Америк, Европ, Ази, Африк тивээс ирсэн бөгөөд АНУ сэтгэл гаргаж, тив бүрээс сонгож авсан “төлөөлөл” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүгнэн мэдээлж байна. АНУ-ын өөрийнх нь гаргасан тодорхой бус мэдэгдлийг эс тооцвол "хамтран зохион байгуулагч" талууд нь одоод хүртэл юу ч болоогүй юм шиг үндсэндээ чимээгүй байна.
2021 онд АНУ-д болсон анхны “Ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ыг харахад, 20 гаруй улс оролцохоос татгалзаж, цахим ертөнцөөр үзэгч цөөхөн, албан ёсны ямар ч үр дүн гараагүй.
"Ардчиллын дээд хэмжээний уулзалт"-тай холбоотой мэдэгдэлд АНУ "хүний эрх", арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй эрх тэгш байдал зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн боловч эдгээр нь яг л АНУ-д оршиж буй ноцтой асуудлууд аж.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд АНУ-ын хоёр нам бие биенээ үймүүлж, хууль тогтоомжид хорон санаагаар хориг тавьж ирсэн тул “Нью-Йоркийн номын тойм” сэтгүүлд, АНУ аль хэдийн "хоёр улс мэт улс" болсон хэмээн онцолжээ.
"Америк маягийн ардчилал" дотоодоосоо аль хэдийн ялзарсан атлаа эвдэгдэл мөхлийн үрийг дэлхий даяар цацаж байна. "Ардчилал" -ын нэрээр дайн үүсгэж, бусад орны дотоод засаглалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон жишээ АНУ-ын түүхэнд дэндүү олон бичээстэй.
АНУ-ын Тафтсын их сургуулийн судалгааны тайланд дурдсанаар, 1776-2019 онд АНУ дэлхий даяар 400 орчим цэргийн хөндлөнгийн оролцоо хийсэн бөгөөд үүний 34% нь Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн орнуудад, 23% нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлсэн юм. Одоогоор Ойрхи Дорнод, Хойд Африк, Сахарын цөлөөс өмнөх Африкт АНУ-ын цэргийн хөндлөнгийн оролцоо нэмэгдэж байна. Сирийн сүйрэл, Афганистан дахь мансууруулах бодисын тархалт, Ливийн үймээний ард бүгд л АНУ юм.
Ардчилал бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл боловч АНУ-ын уршгаар ноёрхол явуулах хэрэгсэл болжээ. Дэлхий дахин сорилттой тулгараад байгаа одоогийн нөхцөлд улс орнууд нягт хамтран ажиллахыг хүсэн найдаж байна. АНУ үзэл суртлын үндсэн дээр “ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулах нь бүлэглэлийн хүчнээ тэлэх багаж бэлдэж буй хэрэг юм. Бүлэглэл бүрдүүлэн сөргөлдөх нь "хүн төрөлхтөнд хамгаас хэрэггүй зүйл" гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна.