RCEP нь Азийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин болов
Өнөөдөр /29-нд/ үдээс өмнө Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хурал “Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа: Шинэ боломж, шинэ сорилт” салбар форум зохиож, хуралд оролцсон зочид, бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ RCEP албан ёсоор хүчинтэй болсноос хойших жил гаруйн хугацаанд нэгэнтээ Азийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин болсон гэж тэмдэглэжээ.
ОУВС-гийн сүүлийн үеийн таамаглалаас харахад, 2022 онд Ази тивийн эдийн засгийн шинэ цогцуудын эдийн засгийн өсөлт 4.3 хувьд хүрсэн нь дэлхийн 3.4 хувийн ерөнхий өсөлтийн түвшнээс дээгүүр байв. 2023 он гарснаас хойш Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжлийн шинэ боломжийг угтаж, ялангуяа Хятад улсын эдийн засаг түргэн сэргэж, Хятад маягийн орчин үеийн хөгжил тогтвортой ахиж, Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд илүү эрчимтэй шинэ хөдөлгөх хүчийг хангах болно гэжээ.
Уртнасан