MONGOL

“Эх дэлхийн цаг” энэ орой

CRIPublished: 2023-03-25 15:19:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гуравдугаар сарын 25-ны 20:30 цагаас 2023 оны “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өрнөж эхлэх бөгөөд шаардлагагүй гэрэлтүүлэг, тогийн үүсвэрээ унтраахыг хүмүүст уриалж байна.

“Эх дэлхийн цаг” нь Дэлхийн байгаль орчны сан (WWF)-аас дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах зорилгоор дурдсан эрчим хүч хэмнэх дэлхий нийтийн чанартай ажиллагаа билээ. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт тухайн бүс нутгуудын цагаар 20:30 цагаас хувь хүн, хороолол, компани, захиргааны байгууллага шаардлагагүй гэрэлтүүлэг, эрчим хүчний хорогдуулалт ихтэй бүтээгдэхүүнийг нэг цаг унтрааж, улмаар байгаль дэлхийгээ хамгаалахад анхаарал хандуулах, байгаль орчны хамгаалалтыг дэмжихээ илэрхийлэхийг санаачилсан байдаг.

2023 оноос эхлэн “Эх дэлхийн цаг” арга хэмжээ илүү их үүрэг зорилготой болж байна. Арга хэмжээний таних тэмдэг “60” байсныг “60+” болгон шинэчилж, “Эх дэлхийн цаг”-ийн утга учрыг илүү чухалчилж буй нь хүмүүст эх дэлхийгээ хамгаалахад зориулан илүү ихийг бүтээж, хүн байгаль эвсэн зохицсон сайн сайхан ирээдүйг бүтээх, үүний төлөө нэн даруй үйл ажиллагаагаараа оролцохыг уламжилж байгаа юм.

Энэ оны “Эх дэлхийн цаг” арга хэмжээ “Нэг цагаа эх дэлхийн төлөө зориулъя” уриан дор болно.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn