Аз жаргал гэдэг агшин хором бүрийн үнэ цэн
Өнөөдөр гуравдугаар сарын 20. Олон улсын аз жаргалын өдөр тохиож байна. Энэ өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм. Аз жаргал гэж юу вэ? Та хэзээ аз жаргалтай байдаг вэ?
Индонез ээж“Хүүтэйгээ хамт байх хамгийн жаргалтай” гэсэн байна. Таиландын охин гэрээсээ захидал хүлээж авах мөч жаргалтай байсан гэж хэлэв. Кени хүүхдүүд компьютер тоглохыг аз жаргал гэж үзүдэг бол, гэр бүлээрээ салхинд гарах, хөдөө аялах нь жаргалтай гэж Монгол залуу өөрийн бодлыг хуваалцлаа.
Аз жаргалыг мөрөөддөггүй хүн гэж үгүй. Гэвч ямар зүйлс таныг зовоож, таныг аз жаргалаас холдуулдаг вэ? Сэтгэл зовиносон бол өөрийгөө яаж тайвшруулах вэ?
Аз жаргалын нууц юундаа байдаг вэ. Энэ нууцыг бидэнтэй хамт тайлах уу?
Олон улсын аз жаргалын өдөр, аз жаргалын амтыг илүү тод мэдрээрэй.