MONGOL

Хил дамнасан цахим худалдааны үзэсгэлэн 2 хоног үргэлжилнэ

CRIPublished: 2023-03-19 16:48:21
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын хил дамнасан цахим худалдааны гурав дахь үзэсгэлэн яармаг өнөө маргааш хоёр өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод зохиогдож байна. Тус яармаг "Логистик, санхүүгийн хоёр чиглэлтэй арга барилаар хил дамнасан цахим худалдааг чадавхжуулах, зардлыг бууруулах" сэдэвтэй бөгөөд хөгжлийн шинэ боломжийн талаар ярилцаж, хөгжлийн хэтийн төлвийг судлах зорилготой юм. Үзэсгэлэнгийн талбай 70 мянган метр квадрат бөөгөд 3 салбар форум, шууд нэвтрүүлгийн 1 өрөө ажиллуулж байна.

Эх сурвалжаас үзвэл, энэ жилийн яармагийн цар хүрээ өөрчлөгдөхгүй, бараан бүтээгдэхүүний төрөл олон, сонголт өргөний дээр олон зөвлөх мэргэжилтэн оролцож байна. Тус үзэсгэлэн чанартай нөөц, чанартай бүтээгдэхүүнийг гадаад дотоодод чөлөөтэй нийлүүлж, хил дамнасан цахим худалдааны салбарын хөгжилд эерэгээр нөлөөлөх болно. Үзэсгэлэнд дэлхийн 50 гаруй цахим худалдааны платформ, дотоодын 60 гаруй аж үйлдвэрийн бүс, хил дамнасан цахим худалдааны компаниуд оролцож байна. Компаниуд дижитал төхөөрөмж, гэрийн тавилга, төрсөн эх, нярай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, гутал, хувцас, автомашины сэлбэг зэрэг нэг сая гаруй бүтээгдэхүүн танилцуулах аж. Хил дамнасан цахим худалдаа нь Фүжөү хотын гадаад худалдааны шинэлэг хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн шинэ хөдөлгүүр болоод байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn