MONGOL

Афганистаны ард түмэнд яаралтай тусламж үзүүлэхийг уриалав

CRIPublished: 2023-03-18 16:21:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ, 3-р сарын 16-нд БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын зөвлөх сайд Сүнь Жичян хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг тусламжийн гараа сунгаж, Афганистанд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгоход тусалж, Афганистаны ард түмний хүндрэл бэрхшээлийг эртхэн даван туулж, сайн сайхан ирээдүйг бүтээхэд нь туслах ёстой гэжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр Афганистаны асуудлаарх холбогдох тогтоолуудад санал хураасны дараа Сүнь Жичян тайлбар хийж мэдэгдэлдээ, НҮБ-ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн бүрэн эрхийг сунгах, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад бие даасан үнэлгээ хийх эрх олгох хоёр тогтоолыг Аюулгүйн зөвлөл санал нэгтэй баталсанд Хятад улс талархаж байна. Одоогийн байдлаар Афганистан энхийн замаар сэргээн босгох чухал үе шатанд байгаа бөгөөд аюулгүй байдал, хүмүүнлэг, эдийн засгийн олон хүнд сорилттой тулгарч байна. Афганистаны ард түмнийг хүнд байдлаас эртхэн гаргахад нь НҮБ-ын чухал үүргийг талууд дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, НҮБ-ын Афганистан дахь тусламжийн төлөөлөгчийн Аюулгүйн Зөвлөлийн 2626 тоот тогтоолын дагуу бүрэн, тэнцвэртэй хэрэгжүүлэхийг дэмжиж, Афганистанд хүмүүнлэгийн хямралын байдлыг намжааж, эдийн засгийн хөгжлийг ахиулж, засаглалын чадавхыг сайжруулахад талууд туслах ёстой гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны асуудалд нийтлэг хүлээлттэй байгаа ч бодит байдал дээр санаа зовоож буй олон асуудал байна. Асуудлыг жинхэнэ утгаар нь шийдэхийн тулд дарамт шахалт үзүүлэх, хориг арга хэмжээ авахын оронд харилцан хүндэтгэх, тэвчээртэй байх, үр дүнтэй харилцаа тогтоо хэрэгтэй. Аюулгүйн зөвлөл Афганистаны эрх баригчид болон холбогдох талуудтай бүрэн харилцсан үндсэн дээр Афганистаны нөхцөл байдалд бие даасан үнэлгээ хийхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад шаардсан шийдвэр гаргасан гэжээ. Өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ нь Афганистанд тулгараад байгаа нэн яаралтай хүндрэлд анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн хямралыг намжаахад Афганистанд тусалж, Афганистаны эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, Афганистаны эрх баригчидтай харилцах харилцааг дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн иж бүрэн зохицуулалтыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар алсын хараатай саналуудыг дэвшүүлнэ хэмээн Хятад улс найдаж байна. Ганц талын хориг арга хэмжээ нь Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг улам гааруулж байгаа тул үнэлгээнд эдгээр асуудлыг мөн анхаарч үзэх хэрэгтэй гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn