MONGOL

Хятадын олон улсын үр тариа үйлдвэрийн яармаг эхэллээ

CRIPublished: 2023-03-18 16:15:53
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

3-р сарын 18-нд Хятадын олон улсын үр тарианы аж үйлдвэрийн 14 дэх удаагийн яармаг, Бүх хятадын үр тарианы мэдээллийн солилцоо болон бүтээгдэхүүний 19 дэх яармаг Тяньжинь хотод нээгдэв.

Энэхүү яармаг нь "Үзэсгэлэн худалдаа+мэдээлэл нийтлэх+чуулга уулзалт" гэсэн шинэ бүтэцтэй бөгөөд нээлтийн ажиллагаа, 3 уулзалт, 8 форумыг зохион байгуулж, үр тарианы салбарыг хөгжүүлэх үр дүнтэй аргыг сурталчлан, технологийн шинэчлэлийн ахиц дэвшлийн талаар туршлага солилцож, менежментийн бодлогыг танилцуулах зорилготой юм.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын олон улсын үр тарианы аж үйлдвэрийн 14 дэх удаагийн яармаг, Бүх хятадын үр тарианы мэдээллийн солилцоо болон бүтээгдэхүүний 19 дэх яармагийг 2023 оны Хятадын Тяньжиний үр тарианы аж үйлдвэрийг хөгжүүлэх хурал, Тяньжиний олон улсын үр тарианы аж үйлдвэрийн яармагтай нэгтгэн зохион байгуулж байна. Тус яармаг нь "Үр тариа, хүнсний аюулгүй байдлыг хангаж, үндэс суурийг бэхжүүлж, сэргээн хөгжүүлэх" уриан дор болж байгаа бөгөөд Хятадын Инженерийн Академийн эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулан, үр тарианы аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээ хэрэгжсэнээс хойших гол ололт амжилт, туршлагыг нэгтгэн дүгнэж, үр ашигтай, онцлогтой үр тарианы аж ахуйг үргэлжлүүлэн анхаарч, сэргээн хөгжүүлэх асуудлаар санал солилцож байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn