MONGOL

3 дугаар сарын 17-ны хэвлэлийн бага хурлын онцлох мэдээ

CRIPublished: 2023-03-17 18:20:06
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Геополитикийн ашиг сонирхлоор түрий барж болохгүй

Америк, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоц хамтран судалж бүтээх нь НАТО-ийн цэргийн бааз, зэвсэглэл Ази тив уруу тэлж байгаа хэрэг. Энэ нь Азийн бүс нутагт мөргөлдөөн үүсгэх эрсдэл тарьсан явдал гэж Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров саяхан мэдэгджээ.

Үүнд холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, Америк, Их Британи, Австрали “гурван талт аюулгүйн түншийн харилцаа” гэгчийг байгуулж байгаа нь тэр чигээрээ хүйтэн дайны сэтгэхгүй бөгөөд бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Тэд олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа бүс нутгийн улс орнуудын дуу хоолойг сонсож, бүлэглэлийн улс төр, хуаран хоорондын сөргөлдөөнийг зогсоож, геополитикийн хувийн ашиг сонирхлыг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай үүрэг хариуцлагаас дээгүүр тавихгүй байх хэрэгтэй "гэжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn