MONGOL

"Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" дэвшүүлэв

CRIPublished: 2023-03-17 15:52:17
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

3-р сарын 15-нд Бээжинд болсон ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний видео уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний нийгмийн орчин үеийн хөгжлийг дэмжих "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" шинэ үзэл баримтлал дэвшүүллээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин, "Орчин үеийн шинэчлэл нь ард түмнээ дээдлэх, олон талт замыг судлах, үйл явцын залгамж чанар, үр дүнгийн хүртээмжтэй байдал, удирдагчийн шийдэмгий байдал " гэсэн таван санал дэвшүүлжээ. Тэдгээрээс "Ард түмнээ дээдлэх" санал нь Ши Жиньпиний засаглалын гол үзэл баримтлал юм. Ард түмнийг сайн сайхан амьдруулах нь орчин үеийн улс орныг байгуулах зорилго юм. "Үр дүнгийн хүртээмжтэй байдал" гэдэг нь Ши Жиньпиний хүн төрөлхтний нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалын бодит илэрхийлэл юм. Орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлж улс орнууд хамтдаа бүтээн байгуулж, ашгаа хуваалцаж, амжилтад хүрэх ёстойг онцолжээ.

Мөн тэрбээр, “Хятад маягийн орчин үеийн байгуулалт бол ард түмний хамтын хөгжил, материаллаг болон оюун санааны соёл иргэншил, хүн байгаль уялдаа холбоотой зэрэгцэн оршиж, энх тайван хөгжлийн замаар замнасан орчин үеийн шинэчлэл байх ёстой. Бид өөрийн үндэсний нөхцөл байдал, бусад орны туршлагад тулгуурлан түүх соёлыг өвлөн уламжлахаас гадна орчин үеийн соёл иргэншлийг нэгтгэж, Хятадын ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн хамтын хөгжлийг ахиулах зорилготой. Энэ нь хүчирхэг улс орон байгуулж, үндэсний сэргэн мандалтыг бодит болгож, хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн эв найрамдлыг эрэлхийлэх цорын ганц зам юм” гэжээ. Хятад маягийн шинэчлэл буюу модернизаци нь Ши Жиньпиний засаглалын талаарх улс төрийн үзэл бодлын төвлөрсөн илэрхийлэл болсон юм.

Ши Жиньпиний дэвшүүлсэн "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-д, дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, соёл иргэншлийн өв залгамжлал, инновацыг сурталчлах, олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцолсон байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn