MONGOL

Хар тэнгисийн гэрээг 60 хоногоор сунгахыг Орос зөвшөөрөв

CRIPublished: 2023-03-17 15:39:35
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр, /3 сарын 16/ Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, "Орос улс Хар тэнгисийн ХАА-н бүтээгдэхүүний экспортын хэлэлцээрийг 60 хоногоор сунгахыг зөвшөөрсөн" гэж мэдэгдэв.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Глушко хэлэхдээ, "Энэ хэлэлцээрийг сунгах нөхцөл бол гэрээнд оролцогч талууд Оросын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх явдал. Оросын ХАА-н бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг бид хүсч байна." гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn