MONGOL

Нөхөн төлбөрийн асуудлаар шуугилдаж байна

CRIPublished: 2023-03-17 14:58:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын Япон улсад хийх айлчлал 3 сарын 16 эхэллээ. Мөн өдөр Японы Мицубишигийн үйлдвэрт дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлж байсан хоёр хохирогчийн өмгөөлөгч Өмнөд Солонгосын орон нутгийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дайны золиос болсон хохирогчдод нөхөн олговор олгохыг Японы Мицубишигээс шаардсан байна. Харин ерөнхийлөгч Юн Сок Ёл үүний эсрэгээр, “Өмнөд Солонгосын засгийн газар Японы компаниудаас нөхөн төлбөр нэхэх асуудлыг хэлэлцэхгүй" гэж мэдэгдсэн нь дуулиан дэгдээгээд байгаа юм. Өмнө нь Юн Сок Ёл "Үндэснийхээ компаниудаар дээрх нөхөн олговорыг төлүүлж болох юм" гэж мэдэгдсэн нь хохирогчдын нэр төрийг гутаасан, ичгүүртэй үйлдэл гэсэн эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эдүгээ хэвлэлээр ерөнхийлөгч Юн Сок Ёлыг "хохирогчдын нэр төрийг гишгэлчихээд гэрийн даалгавараа хийсэн шиг" Японд очлоо гэж шүүмжилж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn