MONGOL

Хилийн эдийн засгийн бүсийг хөгжүүлнэ

CRIPublished: 2023-03-17 15:09:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Саяхан Хятадын Худалдааны яам зэрэг 17 байгууллага хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг дээд түвшинд төлөвлөж, өндөр чанартай хөгжүүлэх 5 ангиллын 15 бодлого арга хэмжээг тодорхойлжээ.

"Хөгжлийн шинэ загвар бий болгож, хилийн нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжих арга хэмжээний тухай мэдэгдэл"-д хил орчмын болон хил дамнасан эдийн засгийн бүс нь хөрш орон, бүс нутагтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих чухал тулгуур гэж дурджээ. Мэдэгдэлд тус бүсийг хилийн худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн үйлчилгээ, ложистикийн ханган нийлүүлэлтийг нэгтгэсэн дээд түвшний хилийн нээлттэй платформ болгож, хилийн хөгжлийг өргөжүүлэн баяжуулах зорилго тавьсан байна.

Мэдэгдэлд бодлогын арга хэмжээний 5 ангилал, 15 бодлогыг тодорхой заажээ. Нэгд, хүчин чадавхийг төгөлдөржүүлэх, бүс байгуулах судалгаа хийж, боомт, холбогдох нээлттэй платформуудын уялдааг бэхжүүлнэ. Хоёрт, хил дамнасан ложистик, хөрөнгийн урсгалыг жигд хангаж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл"-ийг өндөр түвшинд бэхжүүлж, олон улсын эдийн засаг худалдаанд орон нутгийг оролцуулна, Гуравт, хилийн худалдааг бэхжүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийг хил орчимд өргөтгөж, инновацийг дэмжинэ. Дөрөвт, санхүүгийн олон эх үүсвэрийг нэмэгдүүлж, газар, эрчим хүчний менежментийг оновчтой болгож хангамжийг сайжруулна. Тавд, ажлын зохицуулалт, удирдлагыг оновчтой болгож тогтолцоо, механизмыг сайжруулна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn