Сансрын нисэгч эмэгтэйн тэмдэглэл
Хятадын сансрын нисэгч эмэгтэй Лю Ян 2022 оны зурагдугаар сарын 5-нд Шэньжөү-14 сансрын хөлгөөр ниссэн юм. Лю Яны баг сансарт 183 хоног ажиллаж, тэд Вэньтянь, Мэнтянь лабораторийн бүхээг, Тяньжөү-5 ачааны хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй хөлгийг тойрог замд тосч авч холбох ажлыг гүйцэтгэж эх газар дахь удирдах төвийн дэмжлэгтэйгээр Хятадын сансрын станцын “T” хэлбэртэй үндсэн бүтцийг угсарч, гурван удаа бүхээгнээс гарч ажиллаж, нэг удаа сансраас хичээл заажээ. Сансрын станцын ажил ихтэй ч Лю Ян зав чөлөөгөөрөө өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг.
Сансрын өдрийн тэмдэглэл- Алсын аяндаа мордлоо
Өнөөдөр бид аянд мордлоо. Үүрийн 3:30 цагт босоод 4:00 цагт өглөөний цайгаа уугаад хөөргөлтийн өмнөх бэлтгэлээ хангалаа. 10 жил алслаад дахин мордоход үүрэг хариуцлага, сэтгэл санаа өөр болсон байна.
Сансрын өдрийн тэмдэглэл- Бүхээгнээс гарч үзлээ