Төмөр замын шугамыг нэмэгдүүллээ
Саяхан Хятадын төмөр замын Өрөмч дэх компанийн "Алаг уул" хилийн боомтоор нэвтрэх Хятад-Европыг холбосон галт тэрэгний шугам 100-д хүрчээ.
Одоогоор, Алаг уул хилийн боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг өдөрт дунджаар 17 ээлж явж байна. 2022 онд 25 шугам шинээр нэмэгдэж, дотоодын 24 муж, хотыг хамарч, Герман, Польш, Орос зэрэг 19 оронд хүрэх болсон байна.