MONGOL

“Бүс ба зам”-ын орнууд хоорондын худалддааны хэмжээ нэмэгдэж байна

CRIPublished: 2023-03-03 21:41:40
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал 3-ны өдөр Бээжинд болж, хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь гадаад дотоодын хэвлэлийнхэнд хандан уг чуулганы тухай байдлыг танилцууллаа.

Гүө Вэйминь, өнгөрсөн арван жилд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт тууштай ахиж, баялаг үр бүтэмжид хүрэв. Үүнийг дараах хэдэн талаас товч танилцуулъя: Нэгдүгээрт, олон улсын талархлыг хүлээж, энэ оны хоёрдугаар сарын дундуур хүртэл Хятад улс 151 орон, 32 олон улсын байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хоёрдугаарт, ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрч, 2013-2022 онд Хятад улс болон “Бүс ба зам”-ын дагуух орнуудын худалдааны жилийн хэмжээ 1.04 их наяд ам.доллар байснаас 2.07 их наяд ам.доллар болж бараг хоёр дахин нэмэгджээ. Гуравт, соёлын солилцоо үргэлжлэн бэхжиж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn