MONGOL

Антони Блинкений үг ярианд хариу барив

CRIPublished: 2023-02-28 19:36:29
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен саяхан Тайваньтай холбоотой үг яриа нийтэлсэн тул Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 28-ны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк эрсдэлийн ирмэгээс жолоогоо татахыг Хятадын тал сануулж байна, Америк хэрэв дур зоргоороо байвал ноцтой үр дагавар үүсгэх нь зайлшгүй бөгөөд үүнийхээ төлөө ноцтой өртөг зарцуулах нь гарцаагүй гэж онцоллоо.

“Тайваний хоолойн хямрал бол дэлхий нийт хамтаар анхаарч буй асуудал. Тайваньд хэрэв Хятадын ‘түрэмгийлэл’-ийн улмаас хямрал үүсвэл дэлхийн улс орнууд, эдийн засагт гамшгийн чанартай үр дагавар үүсгэнэ гэж саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ярилаа ” хэмээн сурвалжлагч асуусны хариуд Мао Нин хэлэхдээ: “Холбогдох яриа нь туйлын хариуцлагагүй, утгагүй тул Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Тайваний асуудал дээр, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен түүхийн хичээлийг сайтар суралцах шаардлагатай байна. Тайвань бол эрт дээр үеэсээ Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Нэг Хятад улс зарчим бол нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, түүнчлэн Хятад улс болон бусад орнуудтай тогтоосон дипломат харилцааны улс төрийн чухал үндэс суурь юм” гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn