Хар салхи дэгдэж Оклахомад 1 хүн нас барав
Америкийн Оклахома мужид энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө хар салхи дэгдэж, 1 хүн нас барж, 12 хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын алба 27-нд мэдэгдэхдээ, "Оклахома мужид дор хаяж долоон удаагийн хар салхи дайран өнгөрлөө. Гамшгийн байдал болон салхины зэрэглэлийг тогтоохоор ажиллаж байна" гэжээ.
Оклахоматай хиллэдэг Канзас, Техас мужуудын зарим бүсийг хүчтэй салхи дайран өнгөрч, оршин суугчид гэмтэж, эд хөрөнгө эвдэрч сүйдэж, цахилгаан эрчим хүч бүхэлдээ тасарчээ. Америкийн цаг уурын сайтын мэдээлснээр 27-ны өглөөний байдлаар Америкийн гурван мужид 90 мянга орчим айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна.
Н.Пүрэвжав