MONGOL

Хятадын тал хулсны баавгайг эртхэн эх орондоо авчрахаар байна

CRIPublished: 2023-02-26 16:41:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Саяхан Хятадын хулсны баавгайн мэргэжилтнүүд АНУ-ын Мемфис амьтны хүрээлэнд хүрч, АНУ-ын мэргэжилтэнтэй хамт хулсны баавгай “Лэ Лэ”-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн байна. Задлан шинжилгээ нь гэдэсний түгжрэл, гол судасны хагарал, элэгний буглаа, их хэмжээний цус алдалт зэрэг амьтдын гэнэтийн үхлийн нийтлэг шалтгааныг үгүйсгэв. Зүрхний шигдээс ажиглагдсан бөгөөд энэ нь түүний үхлийн шалтгаан болохыг урьдчилсан байдлаар дүгнэсэн боловч цаашид эмгэг судлалын шинжилгээ хийх шаардлагатай байна.

Үүний зэрэгцээ мэргэжилтэд хулсны баавгай “Я Я”-гийн эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийж, түүний шинжилгээний тайлан болон эрүүл мэндийн сарын тайланг үзсэн байна. “Я Я” арьсны өвчнөөс болж арьс гуужих зэргээс гадна хоолны дуршил сайн, биеийн хүнд нь тогтвортой байна.

Хятад Америк хоёр талаараа идэвхтэй зохицуулалт хийж, “Я Я” -г эртхэн БНХАУ-д авчрахаар байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn