Олон улсын эх хэлний өдөр (International Mother Language Day)
1999 оны 11-р сард ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблей: 2000 оноос эхлэн хэл, соёлын олон янз байдлыг дэмжин, олон төрлийн хэлийг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэхээр зарлажээ.
ЮНЕСКО-гоос Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэхийн зорилго нь дэлхийн бүх үндэстний эх хэлний соёлын өнөөгийн байдлыг хүмүүст ойлгуулж, хэл, соёлын олон ургальчтай хөгжлийг дэмжих явдал юм.