MONGOL

НҮБ олон талт үзлээр чиглэл болгох ёстой

CRIPublished: 2023-02-07 16:18:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёрдугаар сарын 6-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хэвлэлийн бага хурал дээр, НҮБ-ын 2023 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг гишүүн орнуудад танилцуулав. БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жүн хуралд оролцон үг хэлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн дэвшүүлсэн НҮБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг дэмжиж байгаагаа илэрхийлан, НҮБ хамтын хөгжлийн төлөө олон талт үзлийг ягштал баримтлан, хамтын аюулгүй байдлыг эрэлхийлэн, хамтын ирээдүйг бүтээх ёстой юм гэлээ.

2023 онд НҮБ гишүүн орнуудын энх тайван, хөгжил болон байгаль орчныг хамгаалж, соёлын олон янз байдлыг хадгалах эрхийг үргэлжлүүлэн хамгаалах болно гэдгийг Гутерриш хийсэн мэдээлэлдээ онцлон тэмдэглээд, улс орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн урт хугацааны хөгжил болон хамтын ашиг сонирхолыг дээдлэн, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахаар хичээн ажиллахыг уриаллаа.

Жан Жүн цохон тэмдэглэхдээ, "НҮБ улс орнуудтай хамтдаа хамтын ирээдүйг байгуулах ёстой. Бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг тууштай дэмжиж, дэлхийн засаглалыг илүү зөв чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй" гэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn