MONGOL

Аутсорсингийн үйлчилгээ тогтвортой хөгжлөө хадгалсаар

CRIPublished: 2023-02-02 15:22:07
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2022 онд Хятадын үйлчилгээний аутсорсинг тогтвортой хөгжлөө хадгалан, уян хатан чанараа харуулсан гэж Хятадын Худалдааны яамны Үйлчилгээ худалдааны газрын холбогдох албаны хүн өнгөрөгч оны Хятадын үйлчилгээний аутсорсингийн хөгжлийн талаар танилцуулгадаа цохион тэмдэглэлээ.

2022 онд Хятадын аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үйлчилгээний аутсорсингийн гэрээний үнийн дүн 243 сая 710 мянган юаньд хүрсэн бөгөөд бодитоор гүйцэтгэсэн хэмжээ 165 сая 140 мянган юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 14.2, 10.3 хувиар өссөн байна.

Олон улсын зах зээлийн хувьд, Америк, Европын холбоо зэрэг хилийн чанад дахь үйлчилгээний аутсорсингийн гүйцэтгэсэн хэмжээ тус бүр 187.8, 123.2 тэрбум юань байсан нь Хятадын үйлчилгээний аутсорсингийн гүйцэтгэлийн 53.9 хувийг эзэлсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn