MONGOL

2027 оны Азийн цомын тэмцээн Саудын Арабт болно

CRIPublished: 2023-02-02 10:16:01
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бахрейнд болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 33-р их хурлаар 2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Арабт зохион байгуулахаар болсныг хоёрдугаар сарын 1-нд албан ёсоор мэдэгджээ.

Саудын Арабын Спортын сайд Абдул Файсал хэлэхдээ: “2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авсан нь Саудын Арабын хөлбөмбөгийн хувьд түүхэн, сэтгэл хөдөлгөм мөч байсан” гэжээ.

Саудын Арабт Азийн цомын тэмцээн анх удаа болох гэж байгаа нь энэ юм. Саудын Арабын шигшээ баг 1984, 1988, 1996 онуудад Азийн цомд гурав удаа тэргүүн байранд шалгарч байжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn