MONGOL

Сар шинийн баярын уур амьсгал бялхам байна

CRIPublished: 2023-01-25 16:50:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын уламжлалт сар шинийн баярын үеэр, олон улс оронд баярын арга хэмжээ зохиогдож, Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ, ерөөл дэвшүүлээд зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст Хятадын уламжлалт хаврын баярын соёлыг баяр хөөртэйгээр мэдрүүлж байлаа.

Туулай жилийн хаврын баярыг угтан 20-ны орой Нью-Йорк хотын нэр хүндтэй барилга Эмпайр Стэйт Билдинг болон Дэлхийн худалдааны төв "Хятадын улаан" өнгөөр чимжээ. Энэ нь Эмпайр Стэйт Билдинг Хятадын билгийн улирлын цагаан сарын баярыг 23 жил дараалан тэмдэглэж байгаа болно.

Энэ сарын 21-ний орой Японы нийслэл Токио хотын дурсгалт барилга Токиогийн цамхаг шөнийн цагаар дахин өлзий дэмбэрэлт "Хятадын улаан" өнгөөр гэрэлтжээ. Энэ онд "Хятад-Японы энх тайван, найрамдлын гэрээ"-нд гарын үсэг зурсны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Токиогийн цамхаг "Хятадын улаан" өнгийг таван жил дараалан гэрэлтүүлж байна.

21-ний өдөр Шинэ Зеландын хамгийн том хот Окландад жил бүр зохиогддог "Шинэ жилийн цэцгийн захын хөгжилтэй өдөр" шинэ жилийн томоохон арга хэмжээ болж, тухайн нутгийн олон үндэстний иргэд Хятадын уламжлалт сар шинийн баярыг хамтдаа тэмдэглэж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn