MONGOL

Цагаан сарын уур амьсгал өтгөн байна

CRIPublished: 2023-01-25 16:43:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр Хятадын цагаан сарын шинийн дөрвөн болж байна. Цагаан сарын хугацаанд газар болгонд шинэ жилийн уур амьсгал бялхаж, хүмүүс аав ээж, хамаатан садан, найз нөхөддөө очиж золгохын зэрэгцээ гэр бүлийн аялал жуулчлал хийх нь ихээхэн ажиглагдах болжээ. Үүнтэй холбогдуулан газар газрын соёлын танхим, аялал жуулчлалын бүс нь олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, жуулчдад шинэ содон үйлчилгээ хангаж байна.

Хятадын Жянсү мужийн Хуай-Ань хотод арслангийн бүжиг, биет бус соёлын өвийн үзүүлбэр, ардын урлагийн өвөрмөц тоглолт зэрэг цагаан сарын арга хэмжээ зохион байгуулжээ. Аялал жуулчлалын бүс, цэцэрлэгт хүрээлэнд соёл, аялал жуулчлалын хэрэглээг дэмжих зорилгоор өвлийн үзэсгэлэн худалдаа байрлуулахын зэрэгцээ жуулчиндаа нутаг нутгийн амтат зоог барьж байна.

Ганьсү мужийн Ланьжөү хот нь хуучин гудамжиндаа мянга гаруй цэцэгт дэнлүү өлгөн, цагаан сарын өвөрмөц чимэглэлээр эртний гудамжаа гэрэлтүүлжээ. Жуулчид халуун лийрийн ундаа, мөсөн чихэртэй долоогоно зэрэг Ланьжөүгийн амтат идээ будааг зооглон, шинэ жилийн "тансаг амт"-г хүртэж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn