Алжир, Итали эрчим хүчний хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлнэ
Алжирын ерөнхийлөгч Абдул Мажид Теббун энэ сарын 23-ны өдөр нийслэл Алжирт айлчилж буй Италийн ерөнхий сайд Жоржия Мелонитой хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хоёр орныг холбосон байгалийн хийн шинэ хоолой тавихаар тохиролцов.
Теббун хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Алжирт шинэ байгалийн хийн хоолойгоор дамжуулан Италид байгалийн хий, устөрөгч хий зэрэг эрчим хүч нийлүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Алжир, Итали хоёр орны худалдааны хэмжээ 2021 онд 8 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 16 тэрбум ам.долларт хүрсэн. Италийн эрчим хүчний салбарт стратегийн түншийн байр сууриа бэхжүүлэхийг Алжир найдаж байгаа бөгөөд бүс нутгийн болон олон улсын түвшинд найдвартай эрчим хүчний нийлүүлэгч болохын тулд хичээн ажиллаж байна” гэжээ.
Мелони хэлэхдээ, “Европ эрчим хүчний хямралд өртөж байгаа энэ үед Алжираас илүү их байгалийн хий импортлохыг Итали хүсэж байгаа бөгөөд Алжиртай олон төрлийн хамтын ажиллагаа өрнүүлж, дижитал дэд бүтэц, харилцаа холбоо, био анагаах ухаан, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хичээж байна" гэжээ.