Баялаг агуулгатай арга хэмжээ зохиож сар шинийн баяраа тэмдэглэж байна
Хаврын баяр хүрч ирэхийн хэрээр, олон улс орон баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, туулайн жилийн баяраа тэмдэглэж, Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.
Тухайн нутгийн цагаар энэ сарын 21-ний өдөр Сербийн нийслэл Белград хотноо Хятадын уламжлалт сар шинийн баярын тэмдэглэлт арга хэмжээ өргөн дэлгэр явагдав. Белградын хамгийн өндөр барилгад "Шинэ оны мэнд хүргэе" хэмээх хятад, серб хоёр хэлээр бичсэн бичээс өлгөсөн бөгөөд өнгө өнгийн салют буудсан нь Сербийн иргэдийн сонирхлыг ихээр татсан байна.
Энэ сарын 21-ний өдөр, Нидерландын Гааг хотын захиргааны том танхимд баярын уур амьсгалаар бялхаж, 2023 оны Хятадын уламжлалт сар шинийн баярыг баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна. Мөн өдөр Хятад, Нидерланд хоёр орны уран бүтээлчид хамтран луу, арслан бүжиг, дуу бүжиг, ү шү гимнастик зэрэг үзүүлбэр үзүүлж, Хятад болон Барууны соёлын солилцооны найрамдлыг харууллаа.