Салбарын цар хүрээ 1.2 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна
Хятадын аж үйлдвэр мэдээлэлжилтийн яамны холбогдох хариуцлагатан өчигдөр тэмдэглэхдээ, 2022 онд Хятадын аж үйлдвэрийн интернетийн өргөн цар хүрээтэй хөгжил хурдацтай өрнөж, аж үйлдвэрийн шинэчлэлийн эрч хүч тасралтгүй нэмэгдсэнээр, энэ оны аж үйлдвэр, эдийн засаг тогтвортой сэргэхэд цаашид тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
2022 онд Хятадын аж үйлдвэрийн интернетийн салбарын цар хүрээ 1.2 их наяд юаньд хүрэх төлөвтэй байгааг тоо баримт харуулж байна. Одоогийн байдлаар, Хятад улс аж үйлдвэрийн интернетийн логоны шинжилгээний системийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн интернетийн нөлөө бүхий платформууд 240 гаруйд хүрсэн байна.
“5G+Аж үйлдвэрийн интернет” төсөл амжилттай хэрэгжиж, аж үйлдвэрийн төрийн үйлчилгээний 5 платформыг бий болгож, аж үйлдвэрүүдэд 5G технологийг нэвтрүүлэхэд үйлчилгээний дэмжлэг үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ Хятад даяар үйлдвэрүүдийг 5G сүлжээнд бүрэн холбох ажил ид өрнөж, чадваржуулах салбарын өөрчлөлтийг янз бүрийн хэлбэрээр хийх боломжийг олгож, ихэнх аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүдийн дижитал өөрчлөлтийн босгыг намсгасан байна.