Ши Жиньпин хүнсний захад "зочилж" баярын мэнд хүргэв
Хятадын уламжлалт хаврын баяр айсуй үед ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 18-нд ажилчид хөдөлмөрчиддөө хаврын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Шиньфади нь Бээжингийн ногоо жимсний төв, хүнсний хамгийн том зах юм. Ши Жиньпин хүнсний захад ажиллаж буй худалдаачид болон бараа худалдан авагчидтай цахимаар холбогдов. Ногооны нэгдүгээр захын худалдаачид болон цугласан олон түмэн алгаа ташиж, Ерөнхий нарийн бичгийн даргатай мэндчиллээ. Хүнсний захын ханган нийлүүлэлт, ложистикийн нөхцөл байдалтай танилцсаны дараа Ши Жиньпин дарга сүүлийн хэдэн өдрийн худалдааны эргэлт, борлуулалт, бөөний үнэ зэргийг асууж танилцав. Ногооны үнэ тогтвортой, төрөл зүйл хангалттай байгааг сонсоод тэрээр маш их баяртай байлаа.