MONGOL

Хятад улс аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

CRIPublished: 2023-01-18 16:23:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

1-р сарын 17-нд Хятад улс 2022 оны улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг нийтлэв. Статистикээс үзэхэд, Хятад улсын аж үйлдвэрийн нэмүү өртөг 40 их наяд 200 тэрбум юаньд хүрч, үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 33 их наяд 500 тэрбум юаньд хүрсэн нь бүгд дэлхийд тэргүүлжээ. Аж үйлдвэрийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 36 хувьд хүрчээ.

Робот нь “Үйлдвэрлэлийн салбарын оройн чимэг” гэгддэг. Хятад улсын робот үйлдвэрлэлийн хөгжил хурдацтай хөгжиж, дэлхийн үйлдвэрлэлийн салбар дахь Хятад улсын голлох байр суурийг улам бэхжүүлжээ.

Олон улсын роботын холбоо IFR-ын статистикээс үзэхэд, Хятад улс дэлхийн роботын нэгдүгээр том зах зээл болжээ. Хятад улсын шинэ роботын тоо хэмжээ Америк тив, Европ тивийн нийт үйлдвэрийн хоёр дахинтай тэнцэж байна.

123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn