MONGOL

“Тяньвэнь-1” аппарат гавъяа байгуулав

CRIPublished: 2023-01-16 12:30:33
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Дэлхийн бөмбөрцөг нар болон ангараг гаригтай нэг шугаман дээр зэрэгцэх үзэгдэл маш онцлог бөгөөд ховор юм. Ангараг гариг дээр тандалт судалгаа хийж буй Хятад улсын “Тяньвэнь-1” аппарат 2021 оны 9-р сарын сүүлчээс 10-р сарын дунд үеийн хооронд яг ийм үзэгдлийн гэрч болжээ. Энэ хугацаанд тус аппаратын эх дэлхийтэй тогтоосон холбоо нь тасалдаж, тогтворгүйтэж байсны зэрэгцээ зарим үед бүр нэг сарын хугацаанд ч сураг алдарч байв.

Ангараг гараг зөрж өнгөрөх зуур ангаргийн тойрог зам дахь Хятадын “Тяньвэнь-1” болон Европын сансар судлалын товчооны “Марс экспресс” аппаратын үйл ажиллагааг хянах багийнхан хоёр аппаратыг ашиглан эх дэлхий руу радио сигнал илгээсэн бөгөөд олон орны эрдэмтэд дотоод гадаадын арав гаруй радио дуран ашиглаж тэдгээр аппаратын сигнал нарны нөлөөлөлд өртсөн байдалд ажиглалт хийж, баялаг тоо баримт цуглуулжээ.

Энэхүү ажиглалтын тооцооллыг судлах замаар Хятадын ШУА-ийн Шанхай дахь одон орны судалгааны станц, Хятадын ШУА-ийн Үндэсний сансар судлалын төв, Бээжин их сургуулийн Дэлхийн бөмбөрцөг ба сансрын уудмын шинжлэх ухааны хүрээлэн, Үндэсний одон орон ажиглалтын станц, Австралийн Тасманийн их сургууль, Европын VLBI судалгааны газар зэрэг дотоод гадаадын судалгааны байгууллага хамтран Ангарагийн зөрж өнгөрөх явцыг дүгнэсэн үр дүнгээ “Астрофизикийн мэдээлэл сонин”-д нийтэлжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn