MONGOL

ТӨЗО-ны экологийн орчин илт сайжирчээ

CRIPublished: 2023-01-13 16:00:18
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ТӨЗО өнгөрөгч онд 1.179 сая му талбайг ойжуулж, цөлжсөн газар нутгийн 4.375 сая му-г нөхөн сэргээснээр өөртөө засах орны долоон хотын эрүүл цэвэр агаартай өдрийн тоо 99 гаруй хувьд хүрч, экологийн орчин илт сайжирчээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд ТӨЗО экологийн хамгаалалтыг улс төрийн томоохон үүрэг хариуцлага болгож, шинэ өнгө төрхтэй үзэсгэлэнт Төвөдийн бүтээн байгуулалтыг ахиулсаар ирсэн юм. Тус өөртөө засах орон үндэсний газар нутгийнхаа 50 хувийг экологийн хамгаалалтын бүсэнд хамруулж, Саньжянюань үндэсний цэцэрлэгт хүрээлэн Танбэй бүсийг байгуулах зөвшөөрлийг авсан байна. Бэлчээрийн ургамлын бүрхэвч, ойн нөөц жигд сайжирч, цөлжилт, элсэрхэг газрын талбайн хэмжээ багасжээ. Түүнчлэн далайн түвшнээс өндөрт өргөгдсөн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил ч дууссан бөгөөд агаар, ус, хөрсний чанарыг хамгаалах ажил улсын дээд түвшинд хүрчээ. Нийт 66 тэрбум 390 сая юанийн экологийн нөхөн олговрын сан хэрэгжиж эхэлснээр малчид тариачид уул усаа хамгаалах манаач, ашиг хүртэгч нар болсон байна.

2023 онд, ТӨЗО-ны экологийн орчны нөхөн сэргээлт, менежментийг үргэлжлүүлэн бэхжүүлэх бөгөөд жилд 1.2 сая гаруй му ойжуулалт хийж, тачирдаж цөлжсөн 5 сая гаруй му бэлчээрийг сэргээхээр төлөвлөж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn