2022 онд CPI өмнөх оны мөн үеэс 2%-иар өсөв
Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас үзэхэд 2022 оны бүх жилд Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс CPI өмнөх оныхоос 2%-иар нэмэгдэж, төсөөлж байсан 3%-иас доогуур байна.
Статистик тоо баримтаас харахад, өнгөрсөн онд Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн сарын өсөлтийн хурд нь бүгд төсөөлж байсан 3%-иас доогуур байсан бол 9-р сарын өсөлтийн хурд хамгийн өндөр буюу 2.8%-д хүрсэн, гэхдээ бүтэн жилийн турш боломжийн орон зайд байсаар иржээ. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг эс тооцвол оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн өсөлт 1% орчимд хэлбэлзэж, Хятадын аж үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтвортой хэвээр байна.
2022 оны 12-р сард, Хятадын олон газар нутгийн холбогдох салбарууд халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй сайтар уялдуулж, зах зээлийн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, юмны үнэ ерөнхийдөө тогтвортой байсаар иржээ. Ийнхүү CPI өмнөх оны мөн үеэс 1.8%-иар, өнгөрсөн буюу 11-р сарынхаас 0.2 нэгжээр илүү байна.
"Юмны үнэ тогтвортой байгаа нь Хятадын эдийн засгийн уян хатан байдал, зах зээлийн цар хэмжээ, нийлүүлэлтийг хангаж, үнийг тогтворжуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснийг бүрэн харуулж байна" гэж Хятадын макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий байдлын судалгааны албаны дарга Гао Лиян онцолжээ.