Хятад, Африкийн харилцаа хөгжсөөр байна
Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган энэ сарын 11-нд Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махаматтай хамт хэвлэлийнхэнтэй уулзах үеэр хэлэхдээ, “Энэ он бол Ши Жиньпин дарга 2013 онд Африкт хийсэн анхны айлчлалын үеэр Африктай чин үнэнч, найрсаг дотноор харилцах бодлого, шударга ёсны зөв үзэл баримтлалыг санал болгосон 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, Хятад Африкийн удирдагчдын хамтын чармайлт дор Хятад, Африкийн харилцаа түүхэн амжилтад хүрч, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм” гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, “Шинэ оны эхэнд Африкийн холбоо болон Африкийн орнууд, Африкийн нэгдлийн байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойгоо угтаж байна. Африкийн талтай хамтран Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын үр дүнг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэж, "Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг ахиулахад Хятад улс бэлэн байна” гэжээ. Тэрээр бас ийм дөрвөн зүйлийн санал дэвшүүллээ.
Нэгд, Хятад, Африкийн бодит харилцаа холбоо, үзэл бодлоо хуваалцах ажлыг эрчимжүүлнэ.
Хоёрт, Хятад, Африкийн холбооны найрсаг харилцааг тасралтгүй гүнзгийрүүлнэ.
Гуравт, Хятад, Африкийн хамтын ажиллагааг эрчимтэй ахиулна.
Дөрөвт, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг тууштай хамгаална.