MONGOL

Шинэ Дели Энэтхэгийн хамгийн их бохирдолтой хот болжээ

CRIPublished: 2023-01-12 10:25:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэтхэгийн агаар орчны үндэсний хөтөлбөрийн хяналт шалгалтаар тус улсын нийслэл Шинэ Дели хот нь 2022 онд хамгийн их агаарын бохирдолтой хот болсон талаар Энэтхэгийн Бохирдлыг хянах үндэсний зөвлөлийн энэ сарын 10-нд гаргасан тайланд дурджээ.

2022 онд Шинэ Дели хотын PM2.5-ын жилийн дундаж агууламж шоометр тутамд 99.7 микрограмм байсан нь тус улсын тогтоосон аюулгүйн дээд хязгаар болох 40 микрограмм шоометрээс хоёр дахин их байна.

Өнгөрөгч өвлөөс эхлэн Шинэ Дели хотын агаарын чанар эрс муудсан юм. Энэтхэгийн бохирдлыг хянах үндэсний зөвлөлийн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны 11-р сарын 3-нд Шинэ Дели хотын агаарын чанарын индекс 400-г давж, улсын агаарын бохирдлын "ноцтой" түвшинд хүрсэн байна. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд, Шинэ Дели хотын агаарын чанарын индекс 300-400 орчимд байсаар ирсэн бөгөөд хамгийн муу үед 600-аас ч давж байжээ. Бохирдол ихэвчлэн өвлийн улиралд даамжирдаг бөгөөд Шинэ Дели зэрэг их хотын иргэд агаарын бохирдлын улмаас астма зэрэг амьсгалын замын өвчнөөр өвчлөхөөс гадна жил бүр энэ шалтгаанаар олон хүн нас барж байна гэж Энэтхэгийн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn