MONGOL

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч байна

CRIPublished: 2023-01-12 09:21:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн хэлэлцээр буюу RCEP хүчин төгөлдөр хэрэгжээд нэг жилийн нүүр үзэж байна. Дэлхийн хамгийн олон хүн ам, хамгийн олон улс орныг хамарсан, хамгийн их хөгжлийн нөөцтэй энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээр нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэж, дэлхийн эдийн засгийн ирээдүй ерөнхийдөө бүрхэг байгаа энэ үед хөгжлийн асар их хэтийн төлөвтэйг харуулж байна.

RCEP-ын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилсэн өнгөрсөн нэг жилд уг хэлэлцээрт нэгдэж орсон орнуудын хооронд эдийн засгийн интеграцичллыг ахиулсан юм. Нэг жилийн турш гаалийн татвар хөнгөлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн гэрчилгээ олгох, худалдааг хялбарчлах зэрэгт үр өгөөжөө өгч, гишүүн орнууд болон тэдний аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогыг нэмж, худалдаа болон хөрөнгө оруулалтын шинэ боломж нээж, бүс нутгийн хангалт нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалж, эдийн засаг сэргэн хөгжихөд түлхэц үзүүлэв.

2022 оны 11-р сарын байдлаар Хятад улс RCEP-ын бусад гишүүн орнууд хоорондын импорт экспортын нийт хэмжээ 11.8 их наяд юаньд хүрч, өмнөх жилээсээ 7.9 хувиар нэмэгджээ. RCEP-ын дүрмийн дагуу импорт экспортын өөрийн өртөг буурснаас Лаос, Тайланд зэрэг АСЕАН-ны орнуудын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн галт тэрэг Хятад уруу байнга аялдаг болсон. 2022 оны эхний 11 сард Хятад улсын АСЕАН-нд экспортолсон хэмжээ 15.5 хувь нэмэгдсэн нь Хятадын гадаад худалдааны хамгийн хурдацтай өсөн нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

RCEP хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн нь “Бүс ба зам” санаачилгатай хоршиж бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах хос хөдөлгүүрийг бий болгосон юм. “Бүс ба зам” санаачилга нь RCEP-ын гишүүн орнууд хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийн ойлголтыг бэхжүүлж, RCEP-ын хэлэлцээрийг байгуулахад маш сайн үндэс суурийг аль эрт тавьж өгсөн байдаг.

Өдгөө тус бүс нутгийн орнуудын эдийн засаг цар тахлын дараагийн сэргэлтийн чухал шатандаа ороод байна. Зарим орнуудын хангалт нийлүүлэлтийн гинжин хэлхээ тогтворгүй байгаагийн зэрэгцээ хүнс, эрчим хүчний үнэ өсөж, инфляцийн дарамттай тулгараад байгаа. Ийм эгзэгтэй мөчид RCEP ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Хятадын худалдааны яам саяхан мэдэгдэхдээ, “Дараачийн алхамд холбогдох салбаруудтай хамт RCEP-ын гэрээг улам үр ашигтай хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно” гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn