АНУ цар тахлын эсрэг хэрхэн ажилласан бэ?
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ сүүлийн гурван жил харьцангуй ноцтой тахлын таван давлагааг туулсан байна. Халдварын тохиолдол дээд цэгтээ хүрэх бүрд АНУ-ын эрүүл мэндийн систем ачааллаа бараг даахгүйд хүрдэг.
АНУ-ын засгийн газрын идэвхгүй байдал, замбараагүй үйлдлээс болж цар тахлын бараг бүх хувилбарууд АНУ-д тархаж, 100 сая гаруй хүн халдвар авснаар оношлогдон, 1 сая 80 мянга гаруй хүн нас барсан байна. Үүний улмаас 250 мянган хүүхэд өнчин хоцорч, эмгэнэлт байдлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. Үүний зэрэгцээ тахлын эсрэг тэмцэл бүтэлгүйдсэний улмаас АНУ-ын эмнэлгийн нөөц хүрэлцэхгүй хэвээр байж, эмнэлгийн ажилтнууд ажлаасаа гарч, олон нийтийн эмчилгээнд хамрагдах боломж улам хэцүү болж байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харахад, 2020 оны долдугаар сараас хойш АНУ-д хэдхэн сарыг эс тооцвол ICU-ийн орны 70% -иас дээшийг хэрэглэсээр байна.
Асуудлын үндэс нь АНУ-ын засгийн газар бодит асуудлыг шийдвэрлэхэд хүчээ ерөөс зориулаагүй, харин халдварт өвчнийг улс төржүүлж, зэвсэглэн ашигласаар байгаад оршино хэмээн зарим шинжээч онцолжээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс тахлын хүнд үед урьдчилан сэргийлэх, хянах хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхийн цар тахлын таван давлагааны нөлөөллөөс хамгаалан, хүнд өвчлөл, нас баралтыг эрс бууруулж чадсан бөгөөд вакцин эм бэлдмэлийн судалгаа хэрэгжилт, эмнэлгийн нөөцийг бэлтгэх талаар үнэтэй цаг хугацааг олсон юм.
2022 оны 12-р сарын 29-ний өдөр Сычуань мужийн Пэнцүнь тосгоны эмч "эрүүл мэндийн бэлэг" болгосон эмийг хэрхэн хэрэглэх талаар өндөр настанд зааварчилж байна.
Бусад улс оронтой адилаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Хятад улсын бодлогын тохируулалт ч нөхцөл байдлаасаа шалтгаалдаг. Хятад улс хүн ам ихтэй, хөгшрөлтийн асуудал ноцтой учраас богино хугацаанд халдвар авагсдын тоо, эмчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь гарцаагүй. Хятадын Засгийн газар минут секундийг алдалгүй, санаачилгатайгаар асуудлыг шийдвэрлэсээр байгаа юм.
2022 оны 12-р сарын 27-ны өдөр Хэбэй мужийн Шыжяжуан хотын Шиньлэ эмнэлгийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмийн санд хятад эм зүйч иргэдэд "тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" хятад ургамлын эмийн жор бэлдэж байна.
Хятадын засгийн газар биеийн тамир спортын ордон, түр эмнэлгийн байранд халууралтын клиник байгуулахаас эхлээд интернет эмнэлгийн үйлчилгээг хангаж, эмийн үйлдвэрүүдийг зохион байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, халдварласан өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байна. Сүүлийн гурван жил Хятадад амьдарсан Их Британийн баримтат кино найруулагч Малколм Кларк “Би Хятадын ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүчин чармайлтын үр шимийг хүртэж ирсэн” гэж хэлсэн байна.
Нэгдүгээр сарын 8-наас эхлэн Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварыг "В ангилалд оруулан, А зэрэглэлийн хяналт" тавьж байснаасаа "В ангилалд оруулан, В зэрэглэлийн хяналт" тавьж, хилээр нэвтрэх хүмүүс, бараа бүтээгдэхүүнд халдварт өвчний эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахгүйгээр шийдвэрлэжээ. Энэ нь Хятад улсын цаг үе, нөхцөл байдалд тохируулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг шинэчилсэн сүүлийн үеийн хүчин чармайлт бөгөөд Хятадын ард түмэндээ хариуцлагатай хандсан сонголт юм. Энэ нь мөн дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд ч тустай юм. Сарантуяа