Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байна
Хятадын Үндэсний мэдээллийн төв нь их өгөгдлийг ашиглан, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, өндөр давтамжийн мэдээллийн индексүүдийг бүрдүүлэв. Нэгдүгээр сарын 6-нд болсон Ши Жиньпиний Эдийн засгийн үзэл баримтлалын судалгааны төвийн хэлэлцүүлэгт Үндэсний мэдээллийн төвийн холбогдох мэргэжилтнүүд өндөр давтамжийн тоо баримтын хяналт шинжилгээний үр дүнгээс иш татан хэлэхдээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд зохицуулалт хийж шинэчлэн, тогтвортой хөгжүүлэх бодлогуудыг бодитой хэрэгжүүлэхийн хирээр энэ жилийн эдийн засгийн хөгжлийн дотоод хөдөлгөх хүч сэргэн нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.
Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж байгааг өндөр давтамжийн тоо баримт харуулж байна: Хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулалтын тэргүүлэх үзүүлэлт болох барилга байгуулалтын төслүүдийн тендерт ялсан тоо хурдацтай өсөлттэй хэвээр байна. Хэрэглээний хувьд өнөөгийн хэрэглээний эрч хүч тогтвортой сэргэж байгааг өндөр давтамжийн олон үзүүлэлт харуулж байна. Гадаад худалдааны хувьд, гадаад худалдаатай холбоотой өндөр давтамжийн үзүүлэлтүүдийг хянаж үзэхэд дотоодын бодлогын дэмжлэгтэйгээр Хятадын худалдаа тогтвортой өсөн, уян хатан чанараа харуулав. Зах зээл дэх бизнес эрхлэх сонирхол итгэл мөн аажмаар сэргэж байна.