Төвийн аж ахуйн нэгжүүдийн орлого 39.4 их наяд юаньд хүрчээ
Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо энэ сарын 5-нд төвийн аж ахуйн нэгжийн дарга нарын хурлыг хийв. 2022 онд төвийн аж ахуйн нэгж буюу төрийн хөрөнгө оруулалттай улсын үйлдвэрийн газрууд цар тахал, дэлхийн инфляци зэрэг олон сөрөг нөлөөллийн дор байсан ч үндсэн үзүүлэлтүүд нь тогтвортой байдлаа хадгалан, сайн үр дүнд хүрч Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлийг бүрдүүлжээ хэмээн тус хурлаас сэтгүүлч мэдээллээ.
Тоо баримтад дурдсанаар, 2022 онд төвийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 39.4 их наяд юаньд хүрэн, 8.3 хувиар өссөн байна. Нийт ашиг нь 2.55 их наяд юань болж 5.5хувиар өссөн бол цэвэр ашиг нь 1.9 их наяд юаньд хүрч 5 хувиар өссөн байна.